ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 02 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  02 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  01 САРЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

2021-03-05 

Аймгийн хэмжээнд 2021 оны  эхний 02 сарын  байдлаар нийт 220 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 35 тохиолдлоор буурсан.

Амьд төрсөн 222 хүүхдийн:

  • 49.5 % нь эрэгтэй
  • 50.5 % нь эмэгтэй
  • 1 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 4 хүүхэд / нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -13.5 промил болж өмнөх оны мөн үеэс 2.1 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -18.0 промил болж өмнөх оны мөн үеэс 2.4 промилоор нэмэгдсэн байна.

2021 оны эхний 2 сард нийт 310 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 90,6% болж өмнөх оны мөн үеэс 1,7 %-р буурч, хожуу үеийн хяналт 9,4% болж өнгөрсөн оны мөн үеэс 1.7%-р өссөн үзүүлэлттэй.

Халдварт бус  өвчлөл  13929 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5720-aaр буурч, 10000 хүн амд  1974.9 байна.

Хорт хавдрын өвчлөл 22 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6-р нэмэгдэж, үүнээс   27.3%  /6 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна. 

0-5 насны хүүхдийн түлэгдэл Айраг-1, Алтанширээ-2, Даланжаргалан-1, Замын-Үүд суманд-7, Сайншанд суманд-4 / Агатова-2,Мишээлт мана-2 / нийт 15 тохиолдол  бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 6 тохиолдлоор буурсан байна.

Аймгийн хэмжээнд эмнэлэгт 2289 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 1276  хүнээр буурч, нийт 16048 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.0 байна.           

            Нийт  үзлэг 65577 болж өмнөх оны мөн үеэс 6688 үзлэгээр буурсан. Үүнд:

  • Өвчний учир үзлэг 2%-р нэмэгдэж 44.2%
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 6%-р нэмэгдэж 28.6%
  • Идэвхтэй хяналтын үзлэг 5%-иар нэмэгдэж 16.8%
  • Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 11%-р буурч 2%
  • Гэрийн дуудлагын үзлэг- 1.3% буурч 2.1% -д хүрсэн.

Халдварт өвчний 60 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 8,5 болж өмнөх оны мөн үеэс 16,2-р буурсан байна.

Нийт халдварт өвчний 73.3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 6.2 ноогдож, өмнөх оны мөн үеэс 26.8–аар буурсан. / тэмбүү-8, заг хүйтэн-21, трихомониаз-7, тохиолдлоор  тус бүр буурсан/.

Нийт халдварт өвчний  20.0%-ийг амьсгалын замын халдвар эзэлж / Сүрьеэ-10, салхинцэцэг-2/  өмнөх оны мөн үеэс 28.8 %-иар буурч , гэдэсний халдвар 2% -эзэлж / цусан суулга- 3 тохиолдол/ өмнөх оны мөн үеэс 1,5- р нэмэгдсэн байна.

 

Түргэн тусламжийн үйлчилгээ:

2021 оны эхний  2 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1726-аар буурч, нийт 2957 хүнд үйлчилсэний 83.6% нь төвийн дуудлага, 16.4% /485/-нь  алсын дуудлага байгаа ба нийт дуудлагын 4.0 %-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 1.9 % нэмэгдсэн.                         

Нас баралт:

Аймгийн хэмжээнд нийт 63 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 5,9 % /4хүн/- иар буурсан.

Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг урд онтой харьцуулахад:

Нийт нас баралтын 22.2%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 64.3% /9/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 28.6% /4/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгүүдэд тохиолдлууд  бүртгэгджээ.

Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 24,6 болж өмнөх оны мөн үеэс 24.0%-иар буурчээ.

Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:

  1. Аймгийн Нэгдсэн эмнэлэг -2 /50.0%/ 
  2. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг- 2  /50.0%/  байна

   /Шалтгаан нь осол гэмтлийн нас баралт  тус бүр 1 байна./

Нийт нас баралтын 30.2%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 6.3%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 36,8% /7/ нь элэгний, 10.5%/2/ нь  уушигны, 15,8% /3/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.

Нийт нас баралтын 9,5%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 9,9%-аар буурч, бусдад хорлогдох, амиа хорлолт архины шалтгаант зэрэг осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн байна.

Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:

  1. Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг-16,7
  2. Борхойн наран ӨЭМТ-16,7
  3. Мишээлт мана ӨЭМТ- 16,7.
  4. Өргөн СЭМТ- 16,7
  5. Улаан-Уул Цэргийн анги- 16,7
  6. Аймгийн Нэгдсэн эмнэлэг -16,6 тус бүр 1 бүртгэгджээ

 

 

     МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА                                     Г.ЭНХЦЭЦЭГ  

     МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:  СТАТИСТИКЧ                                  Б.ЦОЛМОНГЭРЭЛ

Файлууд