Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалтын тогтолцоог бэхжүүлэх зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна

Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалтын тогтолцоог бэхжүүлэх зөвлөлдөх уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 10-11 өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд зүүн болон говийн бүсийн 8 аймгийн ЭМ-ийн удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулагдаж байна.
Тус уулзалтад: Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн удирдлага холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.