“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт бүсчилсэн ширээний дасгал сургуулилт боллоо

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт бүсчилсэн ширээний дасгал сургуулилт боллоо

✅Сургалтын эхний өдөр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн менежмент, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, эрсдэлийн харилцаа, халдварт өвчний тандалт, эрхзүйн орчин болзошгүй цартахал, шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний үеийн вирус судлалын тандалтын онцлог, эрүүл мэндийн байгууллагын халдварын хяналт сэргийлэлтийн  зарчим зэрэг сэдвүүдээр Ж.Нямсүрэн ХӨТСА дарга, Б.Соёлмаа ЭШХТСТ-ийн тархвар судлагч, Д.Оюунгэрэл Ч.Уртнасан, Ц.Нарангарав ТҮН тархвар судлагч, Л.Оюунтүлхүүр-ШУН тархвар судлагч, Н.Баясгалан-ВСЛ  нар илтгэл танилцуулсан. 2 дах өдөр цаг үеийн нөхцөл байдлын мэдээг өгч, өөрсдийн аймгийн салбаруудын бэлэн байдлыг хангах батлагдсан төлөвлөгөө, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын үеийн хэрэгжүүлж буй эрхзүйн бичиг баримтыг ашиглан ажиллаж, эрхзүйн орчинг үнэлж, өөрсдийн төлөвлөгөөний ололттой, сул талуудын талаар ойлголттой болж байна.