ГЭР СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өрх сумын ЭМТ-үүд Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны “Гэр сувилал ажиллуулах тухай” А/79 дүгээр тушаалын дагуу жил бүр "Гэр сувилал"-ын үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. нэ жилийн сувиллын үйл ажиллагааг өрх сумын ЭМТ-үүд амжилттай хэрэгжүүлж, биеийн өсөлт хөгжлийн хоцрогдолтой, өвчлөмтгий, суурь өвчтэй, зорилтот бүлгийн 06-60 сар хүртэлх насны хүүхдүүдийг 1-2 ээлжээр авч нийт 218 хүүхдийг хамрууллаа Ингэснээр бага насны хүүхдийг байгалийн 3 эм болох нар, ус, агаараар эмчлэх, Сүү цагаан идээгээр чийрэгжүүлэх, аминдэмжүүлэх, эцэг эхчүүдийн хүүхдээ асрах, сувилах мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар бага насны хүүхдийн тураал, сульдаа, цус багадалт, зэрэг суурь өвчлөл болон амьсгал, хоол шингээх замын цочмог өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эрдэс аминдэмийг дутлыг бууруулах боломжтой юм

ГЭР СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА