Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд үзүүлэх тусламжийг үнэлж, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх” сэдэвт сургалт боллоо

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд үзүүлэх тусламжийг үнэлж, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх” сэдэвт сургалт боллоо

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн анхан шатны байгууллагад ажиллаж буй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн гамшгийн үед үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах, зөвлөгөө өгөх арга зүйгээр хангах зорилгоор “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд үзүүлэх тусламжийг үнэлж, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх” сэдэвт сургалтыг Говьсүмбэр, Дорноговь аймгийн нийт 11 сумын 23 эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж Эрүүл мэндийн газрын дарга Д.Батцэцэг үг хэлж,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц -Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Л.Эрдэнэсувд, мэргэжилтэн Ж.Гантулга нар удирдан явуулж онолын мэдлэг олгож, багаар нь дадлагажуулан чадавхжууллаа