“FLASH MOB" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“FLASH MOB" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“FLASH MOB" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аймгийн хэмжээнд ЕБС-ийн Ахлах, Дунд бүлгийн сурагчдын дунд “Идэвхтэй хөдөлгөөн – Эрүүл мэнд” уриатай “FLASH MOB” тэмцээнийг аймгийн ИТХ, ЭМГ, БТСГ, БШУГ хамтран 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнийг ЕБС-ийн 2024 оны намрын спартакиадын нэг төрөлд FLASH MOB дасгалыг оруулан тэмцээний идэвх оролцоог нэмэгдүүлснээр 7 сумын 10 сургуулийн 21 багийн 315 сурагчид оролцлоо. Тэмцээний шалгаруулалтаар Дунд бүлгийн төрөлд Тэргүүн байр Сайншанд 2-р сургуулийн “Говийн уянга” баг, Дэд байр Сайншанд 3-р сургуулийн “Super flash” баг, Гутгаар байр Замын-Үүд сумын 2-р сургуулийн “Teenage mood” баг, Тусгай байр Өргөн сумын “Талын уянга” багууд шалгарлаа. Ахлах бүлгийн төрөлд Тэргүүн байр Сайншанд 2-р сургуулийн “Говийн уянга” баг, Дэд байр Иххэт сумын “Elastic wave” баг, Гутгаар байр Сайншанд 3-р сургуулийн “Super shy”, Тусгай байр Сайншанд 6-р сургуулийн “Цэкү ба түүний найзууд” багууд шалгарч цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш, сурагчдадаа баярлалаа.