Эхийн сүүгээр хооллох Дэлхийн долоо хоногийг зохион байгууллаа.

Эхийн сүүгээр хооллох Дэлхийн долоо хоногийг зохион байгууллаа.

     Эхийн сүүгээр хооллох Дэлхийн долоо хоногийг энэ удаад “Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриа дор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд, хүүхэд нярайн эмч, чих хамар хоолой, шүдний эмч нар болон УАУРСТ-ийн эмч үзлэг хийн зөвлөгөө өглөө. Ганга эмийн сан, ӨЭМТ-үүд дархлаа дэмжих витамин, эхийн сүүний ач холбогдлын талаар мэдээлэл сурталчилгааг хүргэж, ХХААГ, Дорнын говийн тариаланчид 9 өрхөд хүнсний багц, Төгс омбол эмийн сангаас хөхөөр хооллож буй 0-2 насны хүүхдүүдэд витамины багц өгч уг үйл ажиллагааг дэмжин оролцсон. Мөн ПТК, УАУРСТ-өөс бага насны хүүхдийн нэмэгдэл хоолны үзэсгэлэн гаргаж, АШУҮИС-ийн багш оюутнууд ээжүүдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.Өдөрлөгийн үйл ажиллагаанд хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.