ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 2022 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 2022 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбар 2022 оныхоо ажлыг дүгнэн үйл ажиллагаагаараа бусдыгаа тэргүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтүүд, ажилтнууд болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд хамтран ажилласан байгууллага, хамт олон, Олон нийтийн эрүүл мэндийн ажилтны багуудыг болзлын дагуу дүгнэн шалгаруулж урамшууллаа.

Монгол улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”: цол тэмдгээр УАУРСТ-ийн их эмч А.Соёл-Эрдэнэ, ЗҮНЭ-ийн тогооч С. Шижиртуяа нар

  • “ Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” -ын 2 дугаар зэргээр ПТКоллежийн хамт олон
  • “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” -ын 3 дугаар зэргийн болзлыг Сайншанд сумын 11-р цэцэрлэг, УБТЗ-ын Хараацай цэцэрлэгийн хамт олон тус тус биелүүлж Гэрчилгээ авлаа.
  • “ Хүүхэд хөгжил “ зорилтот жилийн хүрээнд хүүхэд багачуудынхаа амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаа эцэг,эх, багш, эмч нарынхаа оролцоотойгоор амжилттай зохион байгуулж Хатанбулаг сумын хүүхдийн цэцэрлэг - “Эрүүл шүдтэй хүүхдийн байгууллага“-аар
  • “Эрүүл шүдтэй анги, хамт олон” – оор Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 4б анги, 1-р сургуулийн 3б, 5в анги, 5-р цэцэрлэгийн Ишигхэн бүлэг, Дэлгэрэх сумын цэцэрлэг тус тус шалгарлаа.
  • “Шилдэг ОНЭМА баг”:-аар Мишээлт мана ӨЭМТ, Талст замӨЭМТ, Хатанбулаг сум баг
  • “ Оны шилдэг Эрүүл мэндийг дэмжигч“ Засаг даргаар Мандах сумын Засаг дарга Б.Угтахбаяр
  • “ Оны шилдэг Их эмч ”: -ээр АНЭ Дотрын их эмч Т.Алдармаа
  • “ Оны шилдэг Эм зүйн мэргэжилтэн “ -ээр Төгс-Омбол эмийн сан Эм зүйч Ц. Цэрэнхүү
  • “ Оны шилдэг Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн “-ээр Хөвсгөл сумын ЭМТ-ийн НЭМ-ийн мэргэжилтэн Н. Мөнхцэцэг
  • “ Оны шилдэг Эмнэлгийн мэргэжилтэн ”-ээр ЗҮНЭ Лаборант Ж. Баяртогтох
  • “ Оны шилдэг ажилтан “-аар АНЭ Халдварт-Сүрьеэгийн тасгийн асрагч О.Мөнхчимэг нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.