ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 09 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  09 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ  09 САРЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ

2021-10-05

Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 09 сарын  байдлаар нийт  1093 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 33 тохиолдлоор нэмэгдсэн.

Амьд төрсөн 1104 хүүхдийн:

  • 51,3 %нь эрэгтэй
  • 48,7 % нь эмэгтэй
  • 3,1 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 15 хүүхэд /нярайн эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -10,0 промил болж өмнөх оны мөн үеэс 0,3 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -13,6 промил болж өмнөх оны мөн үеэс 1,4 промилоор нэмэгдсэн байна.

2021 оны эхний 9 сард нийт 1177 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 92,9 % болж өмнөх оны мөн үеэс 3,0 %-р  өссөж, хожуу үеийн хяналт  7,1 % болж өмнөх оны мөн үеэс 3,0 %-р  буурсан .

Халдварт бус өвчлөл  54829 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12123-р буурч, 10000 хүн амд 7773,9 байна.

Хорт хавдрын өвчлөл 79 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 9 тохиолдлоор буурч, үүнээс  31,6 % /25 тохиолдол/-ыг элэгний хавдар эзэлж байна. 

Аймгийн хэмжээнд эмнэлэгт 13561 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 498  хүнээр өсч, нийт 104003 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,7 байна.         

            Нийт  үзлэг 338717 болж өмнөх оны мөн үеэс 35088 үзлэгээр нэмэгдсэн.

Үүнд:

  • Өвчний учир үзлэг 5,0 %-р буурч 35,0 %
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 7,7 %-р нэмэгдэж 41,1%
  • Идэвхтэй хяналтын үзлэг 0,8 %-иар нэмэгдэж 14,1 %
  • Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 3,2 %-р буурч 8,0%
  • Гэрийн дуудлагын үзлэг- 0,4 % буурч 1,7% -д хүрсэн.

Халдварт өвчний 6346 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 899,8  болж өмнөх оны мөн үеэс 819,7-р нэмэгдсэн байна.

Нийт халдварт өвчний 3,4 %-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 30,6 ноогдож, өмнөх оны мөн үеэс 18,5–аар / тэмбүү-40, заг хүйтэн-98, трихомониаз-38,бэлгийн мөөгөнцөр 40 /, 0,6 %-ийг амьсгалын замын халдвар эзэлж / сүрьеэ-30, салхинцэцэг-6, / өмнөх оны мөн үеэс 14,6 %-иар , гэдэсний халдвар 0,3 % -эзэлж / цусан суулга-15,сальмонеллёз-2/ өмнөх оны мөн үеэс 6,8- р тус тус буурсан.

Эхний 9 сарын байдлаар Ковид19- короновируст халдварын 6074 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барсан байна.

Короновируст халдварын тохиолдлыг сум, өрхөөр задалбал:

Айраг-222, Алтанширээ-49, Даланжаргалан-152, Дэлгэрэх-104, Иххэт-172, Мандах-31, Өргөн-157, Сайхандулаан-110, Улаанбадрах -110, Хатанбулаг-106, Хөвсгөл -45, Эрдэнэ -110, Зүүнбаян- 171, Замын-Үүд -1246, Сулинхээр ЦА- 8, Сайншанд-Нэгдсэн эмнэлэг- 836, Агатова ӨЭМТ-734, Мишээлт мана – 1003, Талст зам-708  

Түргэн тусламжийн үйлчилгээ:

2021 оны эхний  9 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 333-оор буурч, нийт 14093 хүнд үйлчилсэний 84,1 нь /11846/ төвийн дуудлага, 15,9 % /2247/-нь  алсын дуудлага байгаа ба нийт дуудлагын 4,3%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеэс 0,5 % нэмэгдсэн.

Нас баралт:

Аймгийн  хэмжээнд  нийт 248 хүн нас барсан нь  өмнөх оны  мөн  үеэс  3,2 % /8 хүн/- иар буурсан.

Нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг :

Нийт нас баралтын 27,4 %-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлэг 70,6% /48/, Замын-Үүд НЭ 19,1% /13/, Хатанбулаг, Эрдэнэ, 2,9% /2/, Алтанширээ, Даланжаргалан, Зүүнбаян сумын эмнэлгүүдэд тус бүр 1,5% /1/ бүртгэгджээ.

Эмнэлэгт хоног болоогүй нас баралт 18 бүртгэгдэж, эмнэлгийн нас баралтын -26,5%-г эзэлж,  өмнөх оны мөн үеэс 4 тохиолдол буюу 14,2 %-иар буурчээ.

Нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын:

  1. Аймгийн Нэгдсэн эмнэлэг -11     61,1%
  2. Замын-Үүд НЭ-4                         22,2% 
  3. Хатанбулаг СЭМТ 2                  11,1%
  4. Зүүнбаян СДЭ 1                         5,5%   

      /Шалтгаан нь зүрх судас, перинаталь, осол гэмтэл/

Нийт нас баралтын 27,4%-ийг хорт хавдрын нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 1,6%-иар нэмэгдэж, нийт хорт хавдрын нас баралтын 38,2% /26/ нь элэгний, 14,7 %  /10/ нь  уушигны, 11,8 % /8/ нь ходоодны хорт хавдар эзэлж байна.

Осол гэмтэл :

Осол гэмтлийн өвчлөл эхний 9 сарын байдлаар 1802 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 522  тохиолдлоор  буурч, 10000 хүн амд  255,5 байна.

Нийт осол гэмтлийн өвчлөлөөс 0-15 насны хүүхэд  518 байна. Үүнээс 0-5 насны 262  хүүхэд гэмтсэнээс  түлэгдэл 51  буюу 19,5 %-г эзэлж өмнөх оны мөн үеэс     14 тохиолдлоор  буурсан.

Үүнд: Айраг-7,Алтанширээ -2, Даланжаргалан -2, Иххэт -2, Сайхандулаан -1, Мандах-2 ,Өргөн -3, Хөвсгөл-1, Эрдэнэ -2, Замын –Үүд – 19, Сайншанд -10 -/ агатова-3, мишээлт мана -6, талст зам -1/

Нийт нас баралтын 16,1%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 1,1%-аар буурч, зам тээвэр, бусдад хорлогдох, амиа хорлолт, архины шалтгаант зэрэг осол гэмтлийн нас баралтууд бүртгэгдсэн байна.

Архины хордлогын шалтгаант нас баралт 14 бүртгэгдсэнийг сумаар задалбал:

  1. Даланжаргалан -1
  2. Замын-Үүд -8
  3. Хатанбулаг -1
  4. Сайншанд 1 баг -1
  5. Сайншанд 2 баг -1
  6. Хөвсгөл – 1
  7. Зүүнбаян -1

Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:

  1. Айраг СЭМТ - /3/                            7,5%
  2. Даланжаргалан СЭМТ / 3/ 7,5 %
  3. Дэлгэрэх СЭМТ /1/                         2,5%
  4. Мандах СЭМТ  /1/                          2,5%
  5. Өргөн СЭМТ /1/                              2,5%
  6. Улаанбадрах СЭМТ /1/                  2,5 %
  7. Хатанбулаг СЭМТ  /4/                   10,0 %
  8. Хөвсгөл СЭМТ /1/                          2,5 %
  9. Эрдэнэ СЭМТ / 1/                          2,5 %
  10. Зүүнбаян СДЭ /2/                         5,0 %
  11. Аймгийн Нэгдсэн эмнэлэг /6/      15,0%
  12. Замын –Үүд Нэгдсэн эмнэлэг /3/ 7,5%
  13. Агатова ӨЭМТ- /1/ 2,5%                 
  14. Борхойн наран ӨЭМТ- /8 / 20,0 %
  15. Мишээлт мана ӨЭМТ- /2/             5,0 %
  16. Сулинхээр ЦА /1/ 2,5 %
  17. Улаан-Уул ЦА- /1/ 2,5 %   бүртгэгджээ.

 

 

МЭДЭЭЛЭЛ ХЯНАСАН: ЭМГ-ын ДАРГА                                 Г.ЭНХЦЭЦЭГ

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:СТАТИСТИКЧ                                Б.ЦОЛМОНГЭРЭЛ.