"Дэлхийн гар угаах өдөр, Хүүхдийн дархлаажуулалт" өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа

"Дэлхийн гар угаах өдөр, Хүүхдийн дархлаажуулалт" өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа
"Дэлхийн гар угаах өдөр, Хүүхдийн дархлаажуулалт" өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр:
Сайншанд сумын цэцэрлэгүүдийн дунд "Цэвэр гар, бидний ирээдүй" сэдвээр жүжигчилсэн тоглолтын тэмцээн зохион байгуулагдаж эхний 3 байранд 9-р цэцэрлэг, 12-р цэцэрлэг, 6-р цэцэрлэгүүд шалгарлаа.
 АНЭ-ийн хүүхдийн зөвлөх эмч Ц, Одончимэг, чих хамар хоолойн эмч С. Золжаргал,“Ач үйлс дэлгэрэх” эмнэлгийн эмч Г. Одсүрэн, “Гэрэлт номин дент” шүдний эмнэлгийн эмч П. Бурмаа нар үзлэг хийж зөвлөгөө өгөв.
Агатова, Мишээлт Мана, Талст зам ӨЭМТ-ийн эмч нар үзлэг хийж, хүүхдийн дархлаажуулалтын талаар зөвлөгөө өгөв.
“Монос фарм”, "Төгс Омбол" эмийн сангууд хүүхдийн дархлаа дэмжих витамины худалдаа, зөвлөгөө өгч, үнэгүй витаминаар үйлчиллээ.
Хүүхдүүдэд зориулагдсан үнэгүй хүчилтөрөгчийн коктейл, витаминыг тараав.
Өдөрлөгт хамтран ажилласан байгууллагууд болох АНЭ, ӨЭМТ-үүд, УАУРСТ, Гэрэлт номин дент, Ач үйлс дэлгэрэх, Монос Фарм, Төгс Омбол эмийн сангууд болон ГБХЗХГ-таа баярлалаа.